2024 онд Тайваний Боловсролын Яамнаас 13 Монгол оюутанд Тайваний тэтгэлэг олгохоор болжээ.

Тэтгэлгийн хэмжээ:
- Сургалтын төлбөр: Тэтгэлэгт хамрагдсан оюутны сургалтын төлбөр болон бусад төлбөрийн зардал 40,000 NTD (ойролцоогоор 1,300 ам. доллар) байх ба 40,000 NTD доллароос хэтэрсэн нэмэгдэл төлбөрийг оюутан өөрөө төлнө.
- Амьжиргааны зардал: Тайваний Засгийн Газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 NTD (ойролцоогоор 490 ам. доллар), магистр, докторын оюутнуудад сар бүр 20,000 NTD (ойролцоогоор 660 ам. доллар) тэтгэлэг олгоно.
Тэтгэлгийн шаардлага:
- Монгол оюутан.
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш зэрэгтэй.
- Англи хэлний оноо: B2 болон түүнээс дээш.
Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа: 2024 оны тавдугаар сарын 31 хүртэл, ажлын өдрүүдэд 9:00-12:00 цагийн хооронд хүлээн авна.
Материал хүлээн авах газар: Монгол улс, Улаанбаатар-13, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж №38, Тайваний төвийн 3 давхарт.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр хандан авна уу.
https://www.roc-taiwan.org/mn_en/post/10021.html








