Зориг сан Палома ХХК-тай хамтран “Эрүүл мэнд эрхэм баялаг, Эрдэм мэдлэг дээдийн баялаг” уриан дор дотоодын их, дээд сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутнуудын дунд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Улаанбаатар хотод байрлах их сургуулиудад 3,2-с дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд хамрагдах боломжтой.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Сургалтын төлбөрийн тэтгэлэг авна
- Төслийн менежментэд суралцаж, нийгмийн сайн сайхны төлөөх бичил төсөл хэрэгжүүлнэ
- Хувь хүний хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад хамрагдана
- Багаар ажиллах, манлайлах чадварт суралцана
Танилын хүрээгээ тэлэх боломжтой болно
Тавигдах шаардлага
- Улаанбаатар хотод байрлах дотоодын их сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх (мэргэжил харгалзахгүй)
- Нийт суралцсан хугацааны голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
- Үе тэнгийн залуустай хамтран өөрийгөө сорих, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх
- Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх
Өргөдөл хүлээн авах: Тавигдах шаардлагыг хангаж буй оюутнууд өргөдлийн маягтыг цахимаар бөглөж илгээх ба Зориг сангийн байранд биеэр ирэх шаардлагагүй болно. Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй.
Тавигдах шалгуурыг хангаж буй оюутнууд дараах холбоосоор орж материалаа илгээнэ.
https://form.jotform.com/zorigfoundation/paloma-2026
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 10 сарын 18-ны өдрийн 23:59 цаг
Утас: 11-315444



465











