Олон улсын залуучуудын байгууллага AIESEC-ээс хэрэгжүүлдэг “Global Volunteer” хөтөлбөрийн өвлийн элсэлт эхлэжээ. Энэхүү хөтөлбөр нь өөр орны соёлтой танилцаж, олон улсын орчинд өөрийгөө сорихын зэрэгцээ нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх хүсэлтэй 18-30 насны залууст зориулсан хөтөлбөр юм.
“Global Volunteer” нь залууст гадаад улсад сайн дурын ажил хийж, олон улсын туршлага хуримтлуулах боломж олгодог. Оролцогчид өөрсдийн сонирхол, мэргэжлийн чиглэлд нийцүүлэн Азийн орнуудад хэрэгжих төслүүдээс сонголтоо хийж, тухайн улсын нийгэм, соёл, өдөр тутмын амьдралтай биечлэн танилцах боломжтой.
Мөн хөтөлбөрт хамрагдсанаар оролцогчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуустай хамтран ажиллаж, олон улсын хүрээллээ тэлэхийн зэрэгцээ манлайлал, харилцаа, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх ур чадвараа хөгжүүлэх боломжтой. Үүнээс гадна гадаад хэлний мэдлэгээ сайжруулж, өөрийн тав тухтай бүсээс гарч, шинэ сорилттой нүүр тулах туршлага хуримтлуулах юм.
“Global Volunteer” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн залууст зориулсан танилцуулах өдөрлөгийг 2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хоёрдугаар байрны 304 тоотод зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт оролцох хүсэлтэй хүмүүс дараах холбоосоор бүртгүүлэх боломжтой.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/szNhtZqk7QZeMArA8
Холбоо барих: ufe@aiesec.net


576











