Хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг болон Коретта Скотт Кинг нарын ач охин Ёланда Рене Кинг энэ жил анх удаа сонгуульд санал өгөх гэж буй 18 настай үе тэнгийнхэндээ хандан саналаа илэрхийлжээ.
18 настай залуустаа хандаж хэлэхэд,
Би өвөө, эмээтэйгээ хэзээ ч уулзаж байгаагүй. Гэхдээ уулзсан ч болоосой гэж боддог. Өвөө Мартин Лютер Кингийг намайг төрөхөөс 40 жилийн өмнө хөнөөсөн бол эмээ Коретта Скотт Кинг намайг хорвоод мэндлэхээс хоёр жилийн өмнө таалал төгссөн юм.
Би насанд хүрч буй энэ үед тэд надад хэчнээн олон үнэтэй зөвлөгөө өгөх байсан бол гэж боддог. Та нарын олонхын адил би саяхан 18 нас хүрлээ.
Биднээс өмнөх ямар ч үеийнхэн яг ийм олон сорилттой нэгэн зэрэг нүүр тулж байгаагүй.
Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, хөршүүд болон найз нөхдийг маань албадан нүүлгэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах цаг хугацаа улам багасаж байна. Мөн биднээс өмнөх үеийнхний төлөө тэмцэж, золиосолсон олон зүйлийг бидний гараас булааж байна.
Боловсролын төлбөр тэнгэрт хадлаа. Орон сууцтай болно гэдэг биелэхийн аргагүй мөрөөдөл мэт санагдана. Сонгуулийн эрхийг маань улам бүр хязгаарласан бодлогоор бага багаар хумиж байна. Иран дахь дайн ямар нэгэн шийдэлд хүрэх шинжгүй үргэлжилж байгаа энэ үед амьжиргааны өртөг тэсвэрлэхийн аргагүй хэмжээнд хүрч байна. Түүнчлэн хиймэл оюун ухааны хөгжил ажлын байр болон байгаль орчны ирээдүйд урьд өмнө хэний ч мэдэрч байгаагүй тодорхойгүй байдлыг бий болгож байна.
Энэ бүхэн биднээс өмнөх үеийнхний туулсан бэрхшээлийг үгүйсгэж байгаа хэрэг биш. Өвөө, эмээ хоёрын минь үеийнхэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, хүчирхийлэл, шоронгийн хоригдол болох зэрэг асар хүнд сорилттой нүүр тулж байсан. Тэдний туулсан зам үнэхээр хүнд байсан.
Гэхдээ бидний амьдарч буй цаг үе бол "бидний цаг үе". Энэ цаг үед юу мэдэрч, юутай нүүр тулж байгааг маань ч мөн адил хүндэтгэх хэрэгтэй.
Вашингтонд болсон жагсаалын 63 жилийн ойн үеэр буюу наймдугаар сард үг хэлсэн минь зөвхөн өөрийн дуу хоолойгоо хүргэх тухай байгаагүй. Тэр мөчид өвөө, эмээ хоёр минь яг хажууд минь байгаа мэт санагдаж, надад “Одоо чиний ээлж” хэмээн шивнэж байх шиг санагдсан.
Би тэдэн шиг бусдыг манлайлахыг хүсдэг. Гэхдээ би одоо ч суралцаж явааг минь ойлгоорой. Нью-Йорк хотын Колумбын их сургуульд нийгмийн шударга ёсны чиглэлээр суралцаж буй оюутан миний хувьд өөрийгөө 18 настай үе тэнгийнхнээсээ олж хардаг.
Их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд бид эцэг эхгүйгээр анх удаа амьдралаа авч явах гэж оролдохдоо насанд хүрсэндээ баярлахын зэрэгцээ сэтгэл түгшиж байгааг нь би мэдэрдэг. Биднийг түшиж хамгаалах хүнгүйгээр, өөрсдөө бүхнийг зохицуулах шаардлагатай болсон.
Эцэг эх минь намайг өнөөдрийг хүртэл хөтөлж ирсэн. Харин одоо миний ээлж. Насанд хүрнэ гэдэг өөрийгөө хэн болох, юунд итгэх, амьдралаа ямар үнэ цэнтэй зүйлд зориулахыг өөрөө шийдэх цаг ирлээ гэдгийг би зүрх сэтгэлээрээ мэдэрч байна.
Алгоритм, шүүлтүүр, улс төрийн зүүн, баруун жигүүрийн болон тэдгээрийн хоорондох бүх талын үзэл бодол бидний өмнөөс юу бодохыг шийдэх гэж оролдож байна. Одоо би энэ бүх асуудлаар үе тэнгийнхэнтэйгээ бодитойгоор санал бодлоо солилцож, мэтгэлцдэг болсон.
Зарим нь бүр надаас “Санал өгөх үнэхээр чухал гэж үү?” гэж асууж байсан. Юунд итгэж, юу гэж бодож байгаагаа шийдэх амаргүй. Бодлоо чангаар илэрхийлэх нь бүр ч хэцүү.
Гэхдээ айж байсан ч хамаагүй, бодлоо хэл. Учир нь дэлхий нийтэд хүрэх ёстой чиний дуу хоолой бий.
Залуу хүмүүс бодит асуудлыг ойлгодоггүй, тоодоггүй гэж хэлдэг хүмүүст бүү итгээрэй. Миний харж байгаагаар найз нөхөд маань маш олон зүйлд санаа тавьдаг учраас заримдаа тэр бүх сэтгэл хөдлөл, санаа зовнилоо хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй байдаг.
Миний үргэлж бодож явдаг нэг зүйл бий. Энэ бол үеэс үед дамжих буухиа юм.
Өвөө, эмээ хоёр маань Фэнни Лу Хамер, Жон Льюис нарын хамт сонгуулийн эрхийн төлөө тэмцэж байсан. Барак Обама тэдний нээж өгсөн хаалгаар орж ирсэн. Аманда Горман, Максвелл Фрост нар бидний үеийнхэн юу хийж чаддагийг харуулсан. Харин энэ жил Зохран Мамдани миний одоо гэр орноо хэмээн нэрлэдэг хотын дарга боллоо. Тэдний хэн нь ч бүх асуултын хариултыг мэддэг байгаагүй. Гэхдээ тэд бууж өгөлгүй урагшилсаар байсан.
Эцэст нь тэд буухианы гүйлтийн савааг бидэнд шилжүүлсэн юм.
Энэ арваннэгдүгээр сард би анх удаа сонгуульд саналаа өгнө. Та бүхнийг ч бас надтай хамт саналаа өгөхийг хүсэж байна. Чиний дуу хоолой ямар ч үнэ цэнгүй гэж хэзээ ч бүү бод. Чи зөвхөн өөрийнхөө төлөө санал өгөхгүй. Чи миний төлөө, бид бүгдийн төлөө саналаа өгч байгаа юм. Энэ бүхнийг бид өөрсдөө шийдэх ёстой.
Хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал дараах зүйлээс эхлээрэй. Юуны өмнө сонгогчоор бүртгүүлсэн эсэхээ шалга. Амьдарч буй газартаа мөрдөж буй сонгуулийн дүрэм, журмыг мэдэж ав. Дараа нь гурван найздаа мессеж бичээд хамтдаа санал өгөхөөр төлөвлө.
Сэтгэл түгшсэн байдлаа үйлдэл болгоё. Уур бухимдлаа зохион байгуулалттай тэмцэл болгоё. Бусдын төлөө санаа тавьдаг сэтгэлээ зориг болгон хувиргая.
Мөрөөдлийнхөө төлөө хамтдаа урагшилцгаая.
Мартин Лютер Кингийн ач охин Ёланда Рене Кинг 18 нас хүрч, анх удаа сонгуульд санал өгөх гэж буйтай холбогдуулан Teen Vogue сэтгүүлд санал бодлоо хуваалцсан нийтлэл бичжээ..

419