SeR GoooN Ballet & Piano Studio-ийн нийгмийн хариуцлагын төсөл албан ёсоор эхэлж байна.
Хүүхэд бүр мөрөөдөлтэй. Тэдний дунд балетын тайзан дээр бүжиглэж, урлагт өөрийн мөрөө үлдээхийг хүсдэг ч амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжгүй хүүхдүүд бий.
Бид тэрхүү мөрөөдөлд нь боломж олгохыг хүсэж байна.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:
- Амьдралын боломж хязгаарлагдмал өрхийн хүүхдүүд
- Олон хүүхэдтэй өрхийн хүүхдүүд
- Эцэг эхийн аль нэг эсвэл хоёуланг нь алдсан хүүхдүүд
- Балетын урлагт чин сэтгэлээсээ дуртай, суралцах хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж, 100% үнэ төлбөргүй балетын сургалтад хамруулна.
БИД ЮУГ ЗОРЬЖ БАЙНА ВЭ?
Хүүхэд бүрийн авьяасыг нээх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, урлагийн боловсрол эзэмших боломж олгох, ирээдүйд мэргэжлийн балетчин болох хүсэл мөрөөдлийг нь дэмжихийг зорьж байна.
Хэрэв та балетаар хичээллэх чин хүсэлтэй боловч санхүүгийн боломжгүйн улмаас суралцаж чадахгүй байгаа хүүхэд мэддэг бол бидэнд санал болгож, энэхүү боломжийг түүнд хүргэж өгөөрэй.
Мөн хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих хүсэлтэй хувь хүн, байгууллага, ивээн тэтгэгчдийг бидний төсөлд нэгдэхийг урьж байна.


289











