Их Британийн Олон улсын усны ассоциаци (IWA) болон Grundfos компаниас хамтран зохион байгуулж буй IWA & Grundfos Youth Action for SDG 6 Fellowship 2027 хөтөлбөрт өргөдөл хүлээн авч байна.
Энэхүү олон улсын хөтөлбөр нь усны салбарын асуудлыг шийдвэрлэх шинэлэг арга, шийдэл боловсруулах хүсэлтэй залуу мэргэжилтнүүдийг дэмжих зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд биечлэн оролцох шаардлагатай үйл ажиллагааны зардлыг бүрэн хариуцна. Үүнд онгоцны тийз, байр, хоол, орон нутгийн тээвэр, аяллын даатгал болон виз мэдүүлэх хураамж багтана.
Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
- Зохион байгуулагч: Олон улсын усны ассоциаци (IWA) болон Grundfos
- Хугацаа: 2027 оны 2 дугаар сараас 2028 оны 12 дугаар сар хүртэл
- Байршил: Их Британи, Дани, Малайз
- Санхүүжилт: Бүрэн санхүүжилттэй
- Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 5
Санхүүгийн дэмжлэг
- Онгоцны тийз: Хөтөлбөрийн шаардлагатай аяллын эдийн засгийн ангиллын тийз.
- Байр: Хөтөлбөрийн үйл ажиллагааны үеийн нэг хүний өрөө.
- Хоол: Холбогдох арга хэмжээний үеийн өглөөний, өдрийн болон оройн хоол.
- Орон нутгийн тээвэр: Нисэх буудал, зочид буудал болон арга хэмжээний байршлуудын хоорондох тээвэр.
- Аяллын даатгал: Хөтөлбөрийн хүрээнд хийх шаардлагатай аяллын даатгал.
- Визний зардал: Шаардлагатай аяллын виз мэдүүлэх хураамж.
Хөтөлбөр хэрэгжих байршлууд
Хөтөлбөр нь цахим үйл ажиллагаа болон биечлэн оролцох уулзалт, олон улсын арга хэмжээнүүдийг хослуулна.
- Лондон, Их Британи: Олон улсын усны ассоциацитай холбоотой үйл ажиллагаа.
- Бьеррингбро, Дани: Grundfos компанитай холбоотой үйл ажиллагаа.
- Малайз: 2028 оны IWA World Water Congress & Exhibition буюу Дэлхийн усны конгресс, үзэсгэлэн.
SDG 6 гэж юу вэ?
SDG 6 нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилго юм. Гол зорилго нь хүн бүрийг цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангах, усны нөөцийг тогтвортой удирдах явдал юм. Хөтөлбөр нь усны салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодитой арга зам боловсруулж, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэхийг зорьж буй залуу мэргэжилтнүүдийг дэмжинэ.
Шинэлэг санааны үндсэн чиглэлүүд
- Судалгаа ба технологи.
- Инновацын санхүүжилт ба бизнесийн загвар.
- Чадавх бэхжүүлэх.
Тавигдах шаардлага
- 18–35 настай байх бөгөөд насны шаардлагыг 2028 оны 12 дугаар сар хүртэл хангаж байх.
- IWA-ийн Young Water Professional залуу мэргэжилтний идэвхтэй гишүүн байх эсвэл Grundfos компанийн шаардлага хангасан ажилтан байх.
- Ажил, судалгаа, боловсрол эсвэл бизнес эрхлэлтийн хүрээнд усны салбарт туршлага, оролцоотой байх.
- Усны салбарыг хөгжүүлэх, сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байх.
- Манлайлах чадвар болон багаар ажиллах ур чадвараа харуулах.
- Усны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн өөрийн шинэлэг санаа эсвэл шийдэлтэй байх.
- Санал болгож буй шийдлээ хөгжүүлсэн, туршсан эсвэл бодит нөхцөлд үр дүнг нь шалгасан ахицтай байх.
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх.
- Хөтөлбөрийн бүх хугацаанд оролцох боломжтой байх.
- Өмнө нь IWA & Grundfos Youth Action for SDG 6 Fellowship хөтөлбөрийн оролцогч байгаагүй байх.
- IWA Leadership Programme (IWA LeaP)-ийн одоогийн болон өмнөх оролцогч биш байх.
- IWA Mentorship Programme хөтөлбөрт оролцогч биш байх.
Бүрдүүлэх материал
Бүх материалыг англи хэлээр бэлтгэнэ.
- CV буюу намтар: хамгийн ихдээ 2 хуудас.
- Сэдэл, зорилгын захидал (Motivation Letter): хамгийн ихдээ 2 хуудас.
- Тодорхойлох захидал (Reference Letter): хамгийн ихдээ 1 хуудас. Боломжтой бол IWA-ийн гишүүнээс авсан байх.
- Шинэлэг санааны санал (Innovation Proposal): хамгийн ихдээ 2 хуудас.
Хэрхэн өргөдөл гаргах вэ?
Өргөдлийг цахим анкет бөглөж илгээнэ. Албан ёсны мэдээлэл болон өргөдлийн холбоосыг ЭНД-с шалгана уу.



188











