Halloween-ны баяраар өмсөх хувцсаа хараахан сонгоогүй байгаа бол энэ жилийн тренд, чиг хандлагыг та сонирхоод үзээрэй. Энэ жил тренд болоод байсан кинонуудын Freaky Nikki, Dolly Parton зэрэг дүрүүдийн дүрд хувирах хүмүүсийн тоо их байх хандлагатай байна.
Лондон хотноо загварын хувцасны дэлгүүр ажиллуулдаг дизайнер Тамар Зайгийн ажиглалтаар хүмүүс айдас төрүүлэхээс илүү энгийн хэрнээ онцгой, гоё харагдахыг хүсч байгаа байна. Энэ жил бага зэрэг хар хошин шогийн чиг хандлагыг эрхэмлэх хандлага нэмэгдсэнийг онцолжээ.
ТҮҮХЭН ХЭВ МАЯГТ ХУВЦАСНУУД

Энэ жил орлого өндөртэй гарсан кинонуудаас Майкл Жэксоны намтар кино, The Odyssey зэрэг нь орлого өндөртэй байсан тул хувцаслалтын сэдэв болох магадлалтай.
Дизайнер Зайгийн хэлснээр Wuthering Heights, The Odyssey, The Bride зэрэг кинонд үзэгчдийн түүх сонирхоход түлхэц болсон нөлөө тод байгаа бөгөөд энэ нь загварын чиг хандлагад бас нөлөөлж байна. Үүний нөлөөгөөр түүхэн үеийн гоёмсог даашинз, Грекийн домгийн дүр болон 1930-аад оны гялалзсан хэв маяг дахин сонирхол татаж байна
OBSESSION КИНОНЫ ДҮР НИККИ

Энэ жил хамгийн их тааралдах дүрүүдийн нэг нь аймшгийн кино Obsession-ны Никки болох төлөвтэй байна. Тухайн дүрийн улаан, хар хээтэй цамц жилийн эхээр олон нийтэд худалдаанд гарснаас хойш онлайнаар зарагдаад дуусчээ. Хүлээлтийн жагсаалтад 27,000 хүн бүртгэгдсэн байна. Liverpool хотын гоо сайханч Мэг хэлэхдээ Никкигийн будалтыг хийлгэх хүсэлт маш олон удаа авсан гэнэ.
THE TRAITORS ШОУНЫ КЛАУДИА ВИНКЕЛМАН

The Traitors нэвтрүүлгийн хөтлөгч Клаудиа Винкелманы төрх бэлдэхэд хялбар тул цаг үеэ олсон сонголт болж байна. Энэ дүрд хувирахад хөмсөг хүртлээ унасан үс, клет хээтэй хувцас болоод зузаан сүлжмэл цамц, тод хар нүдний будалт хангалттай
Love of Huns инстаграм хуудсыг удирддаг админы хэлж буйгаар Винкелман жил бүр гардаг сонгодог дүр боловч энэ удаа тус шоуны ачаар илүү тренд болж байна.
OFF CAMPUS БА WIDOW'S BAY ЦУВРАЛ

Зуны эхээр гарсан хоккейн романтик цуврал кино Off Campus нь хувцаслалтын санааны трендэд багтаад байна. Цуврал дотроо гол дүрүүд Алли, Дин нар Halloween-ны үдэшлэгт оролцдог бөгөөд гол дүрүүд нь Top Gun киноны Маверик болж хувцасладаг. Хосоороо хувцаслахад энэ нь сонирхолтой содон харагдана. Үүнд Emmy шагнал хүртсэн Widow's Bay цуврал бас нөлөөлж байна.
1990, 2000-ААД ОНЫ BUFFY THE VAMPIRE SLAYER

Николийн таамаглаж буйгаар өнгөрсөн үеийн дурсамжтай дүрүүд буцаж ирнэ. Баффи, Хилари Дафф, мөн өнгөрсөн сард үргэлжлэл нь гарсан Practical Magic киноны дүрүүд хувцасны тренд болох хандлагатай байна. Сандра Буллок, Николь Кидман нарын тоглосон хоёр дахь хэсэг олны анхаарлыг татаж байсан учраас мөн энэ хувцаслалт олны анхаарлын төвд орсон байна.



872











