BLACKPINK-ийн Жэнни өнгөрсөн пүрэв гарагт Өмнөд Солонгост болсон The Weeknd-ийн тоглолтод гэнэтийн зочноор оролцож, нил ягаан өнгийн ирвэсний хээтэй боди өмсөж олны анхаарлыг татлаа.
Уг хувцсыг Alaia брэндийн 1991 оны намар-өвлийн коллекцийн загвар гэжээ.
Нил ягаан өнгө Өмнөд Солонгосын загвар, гоо сайхны зах зээлд хүчтэй дэлгэрч, “purple-core” буюу “grape-core” хэмээн нэрлэгдсэн шинэ чиг хандлага болон хөгжиж байна.
Энэ чиг хандлага нь цайвар лаванда өнгөнөөс эхлээд дарсны гүн ягаан өнгө хүртэл өргөн хүрээний нил ягаан өнгийг хамарч байна.
Онлайн загварын худалдааны Zigzag платформын бямба гарагт мэдээлснээр, “purple-core” гэсэн шошготой бүтээгдэхүүний борлуулалт есдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 173 хувиар өссөн байна.

Энэ нь улирлын өмнөх өнгөний чиг хандлагуудыг үргэлжлүүлж байгаа юм. Хавар mint green буюу гааны ногоон, зуны улиралд lemon yellow буюу нимбэгний шар өнгө трэнд болж байсан бол энэ намар нил ягаан өнгө хүч түрэн орж иржээ.
Загварын брэндүүд нил ягаан өнгийг олив ногоон, цайвар хөх, шар, бор болон саарал өнгөтэй хослуулж байна.
Цаг агаар хүйтэрч эхлэхийн хэрээр сүлжмэл хувцас, тэр дундаа гүн V энгэртэй сүлжмэл цамц энэ чиг хандлагын онцлох төрлүүдийн нэг болж байна.
Энэ чиг хандлага зөвхөн хувцсаар хязгаарлагдахгүй. Гоо сайхны бүтээгдэхүүн болон гоёл чимэглэлд ч нил ягаан өнгө хүчтэй түрэн орж иржээ. Үүнд нүүр будалт, хумсны дизайн болон өдөр тутмын бусад жижиг хэрэглэлүүд багтана.
Нүүр будалтын хувьд лаванда өнгийн өнгө засагч (color corrector) болон хацар өнгөлөгчийг ашиглаж байна.
Солонгосын Fwee, Hera зэрэг гоо сайхны брэндүүдээс гадна дэлхийн Nars, Prada Beauty, Mac зэрэг брэндүүд ч нил ягаан өнгийн чиг хандлагад нэгдээд байна.
Нил ягаан өнгийн нүдний будалт ч мөн нэгэн хувилбар болж байна. Үүнийг сүүлийн үед ийм төрхтэй харагдсан дуучин Sunmi болон LE SSERAFIM-ийн Chaewon-оос харж болно.



254











