КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН FANTASY BRA ӨМСӨЖ ТАЙЗНАА ГАРЛАА

Кайли анх удаа Victoria’s Secret-ийн тайзнаа алхахдаа 4,410 ширхэг байгалийн алмааз шигтгэсэн, 75.54 каратын шар алмаазтай хөхний даруулга өмсжээ. Энэ нь 2018 оноос хойш эргэн ирсэн Fantasy Bra байв. Найз залуу Тимоти Шаламе үзэгчдийн суудлаас түүнийг дэмжсэн байна.
ДӨРВӨН ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ ТАЙЗНАА ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЭВ

Tate McRae, Megan Thee Stallion, KATSEYE болон Megan Moroney нар энэ жилийн шоуны хөгжмийн зочид байлаа. Тэйт Макрэй загвар өмсөгч Жижи Хадидтай хамт тайзнаа гарсан бол KATSEYE “Pinky Up” дуугаа дуулжээ.
ХУУЧИН САХИУСАН ТЭНГЭР РОМИ СТРЕЙДИЙН ОРОЛЦООГҮЙ ҮЛДСЭН НЬ ШУУГИАН ТАРИВ

2014–2018 онд шоунд оролцож байсан Romee Strijd энэ жилийн сонгон шалгаруулалтад тэнцээгүйгээ ярьсан нь шүтэн бишрэгчдийн дургүйцлийг төрүүлжээ. Тэрээр хэдэн долоо хоног хариу хүлээсэндээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Харин брэнд түүнийг сонгон шалгаруулалтаас есдүгээр сарын 6-нд албан ёсоор чөлөөлсөн гэж тайлбарлажээ
БАРБАРА ПАЛВИН ТӨРСНИЙХӨӨ ДАРАА ЗУРГААН ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА ТАЙЗНАА ЭРГЭН ИРЭВ

Barbara Palvin энэ жил шоунд тав дахь удаагаа оролцжээ. Тэрээр анхны хүүхдээ төрүүлснээс хойш удалгүй тайзнаа гарсан нь загварын мэдээнүүдийн онцлох сэдэв болов.
ШОУ НЬЮ-ЙОРКООС ЛОС-АНЖЕЛЕС РУУ ШИЛЖИВ

Аравдугаар сарын 18-нд Калифорни мужид болсон шоу хавар, зун, намар, өвлийн сэдэвтэй зохион байгуулагджээ. Шоу 2007 оноос хойш анх удаа Лос-Анжелест эргэн ирсэн нь бас нэг онцлох үйл явдал байлаа.

634











