
Single’s Inferno шоу тавдугаар бүлгээр эргэн ирж, шинэ оролцогчидтой боллоо. Эрэгтэй оролцогчдын талаар одоогоор бидний мэдэж буй зүйлс:

1. Youn Hyun Jae
- Instagram: @presentuhee
- Тэр спортлог, өрсөлдөөнч, царайлаг залуу бөгөөд 2024 оны "Mister International Korea" тэмцээний дэд байр, 2024 оны "Mister Global Korea" тэмцээний ялагч болсон.

2. Song Seung Il
- Instagram: @thdtmddlf
- Тэр загварын чиглэлээр маркетингийн менежерээр ажилладаг.

3. Shin Hyeon Woo
- Instagram: @sh1nhyunwoo
- Түүний мэргэжил одоогоор ил болоогүй байна.

4. Kim Jae Jin
- Instagram: @jae________jin
- Орчин үеийн бүжгийн мэргэжилтэй. Одоо бүжгийн багш, бүжигчнээр ажилладаг.

5. Woo Sung Min
- Instagram: @tjd_min1230
- Олон оролцогчид гоо сайхан болон шоу бизнесийн салбарт ажилладаг бол Woo-ын мэргэжил арай өөр. Тэр гэр бүлийн бизнесдээ оптикийн мэргэжилтнээр ажилладаг. Өөрөөр хэлбэл нүдний шил, контакт линз зэргийг борлуулах зөвлөх ажил хийдэг хүн юм.

6. Lim Su Been
- Lim өмнө нь бейсболын тамирчин байсан бөгөөд одоо загвар өмсөгчөөр ажилладаг. Тэрээр арван жил бейсбол тоглосон бөгөөд мөрний гэмтлийн улмаас тэтгэвэрт гарсан.
- Одоогоор олон нийтэд ил болсон Instagram аккаунт байхгүй.

7. Lee Sung Hun (Samuel Lee)
- Боловсролтой, хоёр хэлээр ярьдаг тэрээр АНУ-ын Нью-Йорк хотод амьдардаг.
- Анхны хэдэн ангийг цацсаны дараа Instagram: @ssamuellee-гээс @snhgnl болгож өөрчилсөн. Тэгээд 2026 оны нэгдүгээр сарын 21-нд өөрийн өнгөрсөн харилцааны маргаанд хариу өгсний дараа аккаунтыг устгасан.
Эмэгтэй оролцогчдын талаар ЭНД дарж уншаарай.








