Хүн бүр өөр өөрийн сурах арга барилтай. Зарим нь чимээгүй орчинд ганцаараа сууж хичээллэх дуртай бол зарим нь найзуудтайгаа ярилцаж, бусдад тайлбарлаж байж илүү сайн ойлгодог. Харин таны орд суралцах хэв маягтай тань хэрхэн нийцдэг бол? 12 ордны зан чанарт тулгуурлан хичээлээ хэрхэн хийдэг, ямар арга барил тэдэнд илүү тохирохыг сонирхоцгооё.
♈ Хонь (3.21–4.19)
Удаан суухаас илүү шууд хийж үзэх дуртай.
Хониныхон аливааг хурдан эхлүүлж, сорилттой нүүр тулах дуртай гэдэг. Нэг сэдвийг олон цаг уншихаас илүү дасгал ажиллаж, өөрийгөө сорих нь тэдэнд сонирхолтой байж магадгүй.
Танд өгөх зөвлөгөө: Өдөрт хийх жижиг зорилго тавиад, биелүүлсэн бүрдээ өөрийгөө урамшуулаарай.
♉ Үхэр (4.20–5.20)
Яарахгүй ч нэг сурсан зүйлээ мартдаггүй.
Үхрийн ордныхон аливаад тууштай ханддаг. Тэдэнд яаруу сандруу сурахаас илүү тайван сууж, нэг сэдвээ сайн ойлгох нь тохирно.
Танд өгөх зөвлөгөө: Өдөр бүр бага багаар давтаж, өөрийн гэсэн тогтмол хуваарьтай болоорой.

♊ Ихэр (5.21–6.20)
Шинэ зүйл сурахдаа гаргууд, гэхдээ амархан уйдаж магадгүй.
Ихрийн ордныхон сониуч зантай учраас олон төрлийн мэдээлэл сонирхдог. Ном уншихаас гадна подкаст сонсох, бичлэг үзэх, найзуудтайгаа ярилцах нь тэдэнд илүү сонирхолтой санагдана.
Танд өгөх зөвлөгөө: Нэг зүйлээс нөгөө рүү үсчихгүйгээр эхэлсэн ажлаа дуусгаж хэвшээрэй.
♋ Мэлхий (6.21–7.22)
Тухтай орчинд хамгийн сайн төвлөрдөг.
Мэлхийн ордныхон тайван, өөрийн гэсэн орчинд байх дуртай гэж ярьдаг. Тэд хичээлээ сэтгэл тайван үедээ хийж, сурсан зүйлээ өөрийн амьдралтай холбож ойлгох нь үр дүнтэй байж болно.
Танд өгөх зөвлөгөө: Өөртөө тухтай сурах орчин бүрдүүлж, хичээлээ хэт хойшлуулахгүй байхыг хичээгээрэй.
♌ Арслан (7.23–8.22)
Мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах дуртай.
Арслангийн ордныхон өөртөө итгэлтэй, бусдын өмнө үзэл бодлоо илэрхийлэх дуртай гэдэг. Тэд сурсан зүйлээ бусдад тайлбарлах, илтгэл тавих үедээ илүү идэвхтэй болдог байж магадгүй.
Танд өгөх зөвлөгөө: Найздаа хичээл зааж байгаа мэтээр өөрөө тайлбарлаж үзээрэй. Ойлгоогүй зүйлээ ч амархан анзаарах болно.
♍ Охин (8.23–9.22)
Тэмдэглэл, төлөвлөгөө хоёр бол хамгийн сайн туслах нь.
Охины ордныхон аливааг нягт нямбай хийх дуртай. Хичээлээ эмх цэгцтэй тэмдэглэж, жижиг хэсгүүдэд хуваан сурах нь тэдэнд тохиромжтой.
Танд өгөх зөвлөгөө: Бүхнийг төгс хийх гэж хэт их цаг зарцуулахын оронд гол зүйлдээ анхаарлаа хандуулаарай.
♎ Жинлүүр (9.23–10.22)
Ганцаараа гэхээсээ илүү хамтдаа сурах дуртай.
Жинлүүрийн ордныхон бусадтай санал бодлоо солилцох дуртай. Найзуудтайгаа хичээл давтах, нэг нэгнээсээ асуулт асуух нь тэдэнд илүү үр дүнтэй санагдаж болно.
Танд өгөх зөвлөгөө: Хамтдаа суралцахын хажуугаар ганцаараа төвлөрөх цаг гаргахаа мартав аа.

♏ Хилэнц (10.23–11.21)
Гадаргуугаар нь биш, учрыг нь олж байж санаа амардаг.
Хилэнцийн ордныхон аливааг гүнзгий судлах дуртай гэж үздэг. Тэд нэг сэдэвт анхаарлаа төвлөрүүлж, яагаад гэдгийг нь ойлгох хүртлээ судлах хандлагатай.
Танд өгөх зөвлөгөө: Судалгаандаа хэт авталгүй, сурсан зүйлээ бодит ажил, дасгал дээр хэрэгжүүлээрэй.
♐ Нум (11.22–12.21)
Номноос гадна амьдралаас суралцах дуртай.
Нумын ордныхон шинэ газар, шинэ хүмүүстэй танилцах сонирхолтой гэдэг. Тэд онол уншихаас илүү бодит жишээ, туршлагаар дамжуулан сурахдаа дуртай байж болно.
Танд өгөх зөвлөгөө: Сурч буй зүйлээ бодит амьдралтай холбож, шинэ зүйл туршиж үзээрэй.
♑ Матар (12.22–1.19)
Зорилго тавьсан бол заавал биелүүлэхийг хичээнэ.
Матрын ордныхон хариуцлагатай, тууштай зангаараа алдартай. Тэдний хувьд тодорхой төлөвлөгөө гаргаж, алхам алхмаар урагшлах нь хамгийн тохиромжтой.
Танд өгөх зөвлөгөө: Зөвхөн хичээлдээ бус амралтдаа ч цаг гаргаарай. Өөрийгөө хэт шахах хэрэггүй.
♒ Хумх (1.20–2.18)
Бусдын аргаас өөрөөр сурах дуртай.
Хумхын ордныхон шинэ санаа, сонин зүйлд дуртай гэдэг. Тэд технологи ашиглах, бүтээлч төсөл хийх, уламжлалт бус аргаар суралцахдаа илүү сонирхолтой байж магадгүй.
Танд өгөх зөвлөгөө: Шинэ арга турших нь сайн ч өөрт үнэхээр үр дүнтэй байгаа эсэхийг нь шалгаарай.
♓ Загас (2.19–3.20)
Төсөөлж, дүрсэлж байж илүү сайн ойлгодог.
Загасны ордныхон мэдрэмж, төсөөлөл сайтай гэж ярьдаг. Тэд зураг, өнгө, түүх, дүрс бичлэг ашиглан хичээлээ илүү сонирхолтой болгож чадна.
Танд өгөх зөвлөгөө: Mind map зурж, гол санаагаа зураглал болгон тэмдэглэж үзээрэй.



416











