
Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан “Сурагч Чадавхжуулах Хөтөлбөр” нь Австралийн Засгийн газрын “Direct Aid Program (DAP)” хөтөлбөрийн дэмжлэгтэй 21 дэх жилдээ зарлагдлаа.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Хүний эрх, Ардчиллын талаарх суурь ойлголтоо бэхжүүлнэ
- Салбар бүрийн манлайлагчидтай уулзана
- Манлайлал болон бусад зөөлөн ур чадваруудаа бусад оролцогчдоосоо суралцах
- Хөтөлбөрөөс сурч мэдсэн ур чадвараа ашиглан нийгэмд хандсан төсөл санаачлан хэрэгжүүлэх боломж
Тавигдах шаардлага:
- Улаанбаатар хотын EБС-ын ахлах ангийн 10, 11-р ангийн сурагч байх
- Хүний эрх, эрх чөлөө, ялгаатай байдал болон нийгэм эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байх
- Төсөл санаачлан хэрэгжүүлж, шинэ чадварт суралцах эрмэлзэлтэй байх
- 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт идэвхтэй, бүрэн оролцох боломжтой байх
Өргөдөл хүлээн авах:
Шаардлага хангасан сурагчид 2025 оны 12-р сарын 21-ний 23:59 цагаас өмнө өргөдлийн маягтыг доорх линкээр илгээнэ үү.
https://form.jotform.com/zorigfoundation/sep-2025
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2025 оны 12-р сарын 21-ний өдрийн 23:59








