
Зориг сан нь Тайваний Ардчиллын Сантай хамтран “Ардчилал Зуны Зуслан” хөтөлбөрөө 10 дах жилдээ зарлаж байна.
Энэхүү хөтөлбөр нь 18-22 насны оюутан залууст зориулагдсан хөтөлбөр бөгөөд, тэднийг нийгэмд болж буй үйл явдалд анхаарлаа хандуулдаг идэвхтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Хөтөлбөрт тавигдах шаардлага:
- Их, дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй 18-22 насны, 1-р курс төгссөн оюутан байх
- Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх
- Үе тэнгийн залуустайгаа хамтран өөрсдийгөө сорих, бусдаас суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Ардчиллын үнэт зүйлс, хууль тогтоомж нийгэмд тулгамдаж буй асуудлуудын талаарх сургалтад хамрагдаж ойлголтоо нэмэгдүүлэх
- Багаар ажиллах, манлайлах болон нийгэмд өөрийгөө таниулах ур чадвараа нэмэгдүүлэх
- Танилын хүрээгээ тэлж, нийгмийн нэр хүндтэй төлөөлөгчдийн лекц, сургалт, семинарт хамрагдах
Шаардлага хангаж буй залуус ЭНД ДАРЖ өргөдлийн маягтыг бөглөн, 2025 оны 8-р сарын 12-ны 23:59 цагаас өмнө илгээгээрэй.
*Зориг сан нь хүний эрх, тэгш оролцоог дэмжигч байгууллага бөгөөд оролцогчдыг яс үндэс, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин, нийгмийн гарал болон бусад ялгаатай байдлыг хөтөлбөрийн шалгаруулалтад харгалзан үздэггүй болно.








