
TWICE хамтлагийн гишүүн Nayeon хоёр жил завсарлага авсныхаа дараа удахгүй гарах хоёр дахь мини цомог болох "NA" дуугаараа эргэн ирэхээ мэдэгдлээ.
Өнгөрсөн даваа гарагт JYP Entertainment-аас Nayeon-ийн шинэ цомгийг зургаадугаар сарын 14-нд гарна гэж мэдэгдсэн юм. Тэрээр
- энэ пүрэв гарагт шинэ цомгийн дууны жагсаалтыг
- бямба гарагт цомгийн трэйлер,
- тавдугаар сарын 20-30-ны хооронд концепцийн зураг,
- зургаадугаар сарын 10-аас 12-ны хооронд дууны тизер видеог цацах аж.








