Byun Yo Han болон Tiffany нар өнгөрсөн арванхоёрдугаар сард үерхэж байгаагаа зарласан бөгөөд хоёрдугаар сард гэрлэлтийн бүртгэлээ хийлгэж, албан ёсоор эхнэр нөхөр болсон юм.
Тэрээр гэрлэснээсээ хойш анх удаа хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна.

Гэр бүлийн амьдралынхаа талаар Byun Yo Han,
“Би одоохондоо үүнд бүрэн дасаж амжаагүй ч маш их аз жаргалтай байна. Би үүнийг амьдралынхаа хоёрдугаар бүлэг гэж харж байгаа. Би шинэ зорилготой болж шийдэмгий болсон.
"Tiffany-ийн нөхөр" гэгдэх нь надад хамгийн тохиромжтой санагддаг. Харин "Girls’ Generation"-ийн хүргэн ах" гэх мэт сүртэй цол надад хэрэггүй. Tiffany миний мэргэжлийг хамгийн сайн ойлгодог." гэжээ.
Тэрээр "Tazza 4" кинонд Miyoshi Ayaka-тай эротик хэсгүүдэд тоглоход Tiffany хэрхэн хандсан талаар асуухад Byun Yo Han:
“Тэр ч бас энэ салбарт олон жил ажилласан хүн учраас жүжигчин хүн дүрдээ бэлдэхийн тулд хэчнээн их хөдөлмөрлөдгийг ойлгодог. Тэр миний хажуугаас төслүүддээ хэрхэн бэлдэж байгааг харж байсан.
Тиймээс тэр бүхнийг маш бодитоор, объектив байдлаар харж чаддаг. Тийм болохоор ямар ч асуудал байхгүй” хэмээн тайлбарласан байна.

"Tiffany-д олон сайхан чанар бий. Гэхдээ хамгийн чухал нь тэр надад маш их итгэдэг. Надад итгэдэг хүнтэйгээ хамт энэ хүнд хэцүү ертөнцийг туулж байна гэдэг тайвшрал өгдөг. Гэртээ харих ч бас сайхан, тухтай болсон. Өмнө нь би ажилдаа хэт автчихдаг байсан.
Хамгийн хэцүү зүйл бол хайртай хүнээ хамгаалах гэж боддог. Би гэрлэж, тэр хэцүү зүйлийг хийж чадсан. ” гэж тэр ярьжээ.


2642






