Зургаан жилийн турш үерхсэн Өмнөд Солонгосын жүжигчин хос арванхоёрдугаар сарын 13-нд хуримаа хийхээр болсноо зарлалаа.
Энэ оны эхээр Ха Жон Ү болон Ча Жон Вон нарыг үерхдэг, мөн гэрлэх гэж байгаа гэх цуурхал зэрэг гарч байсан юм.
Тухайн үед Ха Жон Үгийн аав, жүжигчин Ким Ён Гон хуримын талаар дурдсан гэх мэдээлэл гарснаар долоодугаар сард хуримаа хийх гэж байна гэсэн цуурхал дэгдсэн ч энэ нь худал байжээ.
Харин хосууд тэр үед үерхэж байгаагаа л албан ёсоор баталсан байна.


249











