Залуу дадлагажигч хөтөлбөр нь EБС-ийн 10, 11-р дүгээр ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах, өөрийн хүссэн мэргэжлийн чиглэлээр байгууллага дээрээ богино хугацааны дадлага хийх боломж олгодог хөтөлбөр юм.

Хөтөлбөрт тавигдах шаардлага:
- Улаанбаатар хотын ЕБС-ийн 10, 11-р дүгээр ангийн сурагч байх
- Долоо хоног бүр хувь хүний хөгжлийн сургалтанд цаг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой байх
- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл тэмүүлэлтэй байх
- Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх
- Дээрх шаардлагуудыг хангаж байгаа сурагчид өргөдлийн маягтыг онлайнаар
https://form.jotform.com/zorigfoundation/jip-2024 холбоосоор орж бөглөн 2024 оны 01-р сарын 28-ны өдрийн 23:59 цагийн дотор ирүүлнэ.









