
Криштиану Роналдуг Саудын Арабын Al Nassr клубийнхэн халуун дотноор угтан авчээ.
Тэрээр Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Манчестер Юнайтедийг орхисон бөгөөд өнгөрсөн баасан гарагт Al Nassr клубтэй 2025 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Ийнхүү тэрээр түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогч болсон юм.












