Монголын цахим спортын The MongolZ баг үндсэн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, Г.Есөнтөмөр буюу “nin9”-ийг элсүүлснээ албан ёсоор зарлалаа.
Багийн зүгээс "tikuak" болон "DarkMeister" нарыг сэлгээнд шилжүүлсний дараа тэдний орон зайг нөхөхөөр "nin9" болон "cobrazera" нарыг үндсэн бүрэлдэхүүнээрээ зарласан байна.
Г.Есөнтөмөр нь өмнө нь The Huns багийн ахлагч болон тоглогчоор тоглож байсан бөгөөд The MongolZ-ийн бүрэлдэхүүнд эргэн нэгдэж байна.
Тэрээр карьерынхаа эхэн үед буюу 2018 онд анх The MongolZ багт тоглож байсан бөгөөд 2022 онд IHC Esports багийн бүрэлдэхүүнд "bLitz", "Techno" нартай хамт тоглож, Монголын цахим спортын түүхэнд анх удаа дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох PGL Major Antwerp 2022-т шалгаран оролцож байсан түүхтэй.
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн:
1. Garidmagnai 'bLitz' Byambasuren
2. Sodbayar 'Techno' Munkhbold
3. Usukhbayar '910' Banzragch
4. Anarbileg 'cobrazera' Uuganbayar
5. Yesuntumur 'nin9' Gantulga


239











