Зохиолч Luisa Plaja уншсан номынхоо тоймыг хэрхэн бичих талаар маш үнэ цэнтэй зөвлөмж хүргэснийг та бүхэнд хүргэж байна.

НЭГДҮГЭЭРТ: НОМЫН ГОЛ САНААГ БАГТААСАН ХОЁР ӨГҮҮЛБЭРЭЭР ЭХЭЛ
Гэхдээ номын өрнөл хэсгийн тухай бичиж уншигчдаа "спойлер"-дож болохгүй шүү! Дүрмийн дагуу номын дунд үеэс цааших үйл явдлын талаар дэлгэрэнгүй бичихээс зайлсхийгээрэй. Мөн тухайн номын үйл явдал олон олон боть болон хэвлэгдсэн бол үүнийг нь ч мөн эхэн хэсэгт нь дурдах хэрэгтэй болов уу.
ХОЁРДУГААРТ: НОМНООС ТАНД ХАМГИЙН ИХ ТААЛАГДСАН ХЭСГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛ
Ингэхэд дараах асуултууд тус болно. Үүнд:
- Таны дуртай дүр хэн байсан бэ? Яагаад?
- Дүрүүд танд бодит санагдсан уу?
- Энэ түүх танд үргэлжлүүлэн таамаглах сэдлийг төрүүлж байсан уу?
- Энэ номоос танд аль хэсэг нь хамгийн их таалагдсан бэ? Яагаад?
- Гунигтай, нууцлаг, адал явдалт үзэгдлүүд нүдэнд харагдахуйц дүрслэгдсэн байв уу?
- Энэ ном таныг инээлгэсэн үү, уйлуулсан уу?
- Энэ түүх таныг өөртөө дурлуулж, хуудаснуудыг нь өөрийн мэдэлгүй л эргүүлж байсан уу гэх мэт асуултуудад хариулаад үзээрэй.

ГУРАВДУГААРТ: НОМООС ТААЛАГДААГҮЙ ХЭСГИЙГ ДУРДААРАЙ.
Харин одоо уг номын аль хэсэг өөрт тань яагаад таалагдаагүй талаар бичээрэй. Жишээлбэл:
- Түүх сонирхолтой байсан уу?
- Төгсгөл нь бухимдал төрүүлсэн үү?
- Гол дүрд санаа тавихад хэцүү байсан уу, яагаад гэдгийг нь бодож олсон уу?
ДӨРӨВДҮГЭЭРТ: ТОЙМОО НЭГТГЭЭРЭЙ
Та уг номыг ямар бүлгийн хүмүүст санал болгомоор байгаагаа ч мөн бичээрэй. Жишээлбэл:
- Залуу уншигчдад
- Ахмад уншигчдад
- Нууцлаг түүхүүдэд дурлагсдад
- Инээдмийн түүхүүдэд дурлагсдад гэх мэтчилэн аль төрлийг сонирхон уншдаг хүмүүс тохиромжтой ном болохыг оновчтой бөгөөд тодорхой тэмдэглээрэй. Мөн үүнтэй харьцуулах ном, цувралыг дурдаж өгвөл илүү сонирхолтой болно.

ТАВДУГААРТ: ТУХАЙН НОМД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ
Хүсвэл та уншсан номдоо 0-10 хүртэл хэдэн оноо өгмөөр байгаагаа ч бичиж болно.
Номын тоймоо бичих гэж байгаа чамд амжилт хүсье! Шинээр мэдсэн ойлгосон зүйлсээ бусадтай хуваалцана гэдэг хамгийн гайхалтай зүйл шүү.








