Хичээл амарч, өглөө эрт босох шаардлагагүй болсон ч "Одоо юу хийх вэ?" гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Эсвэл зун болохоор хийнэ дээ гэж олон зүйл төлөвлөсөн ч нэг л мэдэхэд наймдугаар сар болчихсон байдаг.
Тиймээс уйдсан үедээ туршиж үзэх, найзуудтайгаа хамт эсвэл ганцаараа ч хийж болох сонирхолтой санаануудыг хүргэж байна.
- Нар мандахыг үзэх
- Шөнө од харах
- Найзуудтайгаа пикник хийх
- Ууланд алхах
- Голын эрэг дээр ном унших
- Бага насны зургаа сэргээж авах
- Кино марафон хийх
- Шинэ хоол хийж сурах
- Өрөөгөө цэгцлэх
- 30 хоногийн ном унших чалленж эхлүүлэх
- 24 цаг зөвхөн англиар ярих чалленж
- Шинэ хэлний 100 үг сурах
- Кофе авч ганцаараа алхах
- Өөртэйгөө болзоо хийх
- Хуучин найзтайгаа уулзах
- Өөртөө захидал бичих
- Нэг өдрийг цахим сүлжээгүй өнгөрөөх
- Шинэ үсний засалт турших








