Зарим киног үзээд та өсвөр насны хүүг арай л овортой юм гэж харж байсан байх. Тэгвэл найруулагч нар тус дүрд 20 аль хэдийн гарсан жүжигчдийг сонгосон болоод тэр. Гэхдээ тэд дүрээ гайхалтай бүтээж, үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ.
- Тоби Магуайр - “Хүн аалз”

Өсвөр насны хүүгийн дүрд гайхалтай тоглосон бас нэгэн жүжигчин бол Тоби. 29 настай Тоби 17-той хүүгийн дүрд тоглосон.
- Ширли Хендерсон - “Харри Поттер ба нууцлаг өрөө”

13 настай охины дүрд тухайн үед 37 настай байсан Ширли Хендерсон тоглосон нь гайхмаар.
- Том Веллинг - “Smallville” кинонд

Том Веллинг сургуулийн сурагчийн дүр бүтээхдээ 25 настай, 190 см өндөртэй байжээ. Харин кинонд тэрбээр 15 настай хүү.
- Павел Прилучный: “Хаалттай сургууль”

Оросын жүжигчин Павел Прилучныйг хүмүүс нас нь тодорхойгүй жүжигчин гэдэг. Түүнд ямар ч дүр тохирдог. Дээрх кинонд л гэхэд Павел 24-тэй байхдаа 16 настай хүүхдийн дүр бүтээж байжээ.
- Леонардо Ди Каприо. “Чадвал намайг барь”

Лео энэ кинонд гайхалтай тоглосон хэмээн шүүмжлэгчид үздэг. 16 настай хүүгийн дүрийг бүтээхдээ Лео 28 настай байв.
- Борис Корчевников. “Цэргийн сургууль”

Телевизийн хөтлөгч Борис Корчевников Суворовын сургуулийн 14 настай сонсогчийн дүрд тоглохдоо 24-тэй байжээ. Синициний дүр нь түүнд маш их амжилтыг авчирсан билээ.








