Бид бүгд бага байхдаа Subway Surfers-ийг тоглож өссөн. Бараг хамгийн анхны ухаалаг утсан дээр тоглож үзсэн тоглоом гэж хэлэхэд буруудахгүй. Өнөөдөр ч дэлхий дээр байх олон сая хүмүүс “Subway Surfers”-ийг тоглосоор байна. Тэгвэл та уг тоглоомын амжилтад юу нөлөөлсөн байж болох талаар бодож үзэж байсан уу?

Subway Surfers нь 2012 онд бүтээгдсэн хамгийн алдартай тоглоомуудын нэг юм. Өнгө загварын шийдэл нь тухайн үедээ ч гэлтгүй одоо ч хүүхдүүдийн анхаарлыг татаж чаддаг бөгөөд цагдаагийн офицер болон түүний бяцхан гөлөгнөөс зугтан явах жаалын дүрд орох шиг хөгжилтэй зүйл хаана байх билээ? Хэдийгээр тоглоом хэзээ ч дуусах ёсгүйгээр программчлагдсан ч гэсэн тоглогч бүрд тоглоомыг эхлүүлэх өөр, өөр шалтгаан байдаг. Жишээ нь, зоос цуглуулах, хонжвор олох, пуужингаар нисэх гэх мэт.
Тоглоомыг хөгжүүлэгчид

Kilo болон Sybo Games хоёрын гайхалтай хамтын ажиллагаа, хүчин чармайлт, техникийн ур чадварын төгс нэгдлийн үр дүнд Subway Surfers бий болжээ. Kilo нь техникийн туршлага, чадвараар хувь нэмэр оруулсан бол, Sybo Games бүтээлч алсын хараагаа гаргаж тоглоомын дизайныг бүтээсэн байна.
Зохион бүтээгчид хэзээ ч дуусдаггүй үргэлжилсэн тоглоом зохиохыг хүссэн ба тоглоомын өнгө аясыг хотын амьдрал болон чөлөөт урлагтай хослуулсан байдлаар гаргахыг зорьсон. Үүндээ ч тэд хүрч чадсан гэдгийг бид мэднэ.
Тоглоомын санаа бүрэлдсэний дараа тэд хэрхэн санаагаа хэрэгжүүлэх тухай дээр анхаарч эхэлжээ. Тэд тоглогчдыг удирдах, саадыг даван туулах, зоос цуглуулах хөдөлгөөнүүдийг оруулсан. Мөн тоглоомыг хөгжүүлэгчид тоглоомоо 3D байлгах тал дээр ихээхэн ач холбогдол өгсөн байна. Үүний ачаар өнөөдрийн бидний мэдэх Subway Surfers илүү сонирхолтой, сэтгэл татам болсон гэхэд болно.
Тоглоом хэрхэн алдартай болсон бэ?

Тоглоомын алдрыг түүний тоглоход хялбар, ойлгомжтой байдагтай холбож болох бөгөөд энэ давуу тал нь хөгшин, залуу гэлтгүй бүх насныхны тоглодог тоглоом болж хувирахад нөлөөлсөн.
Тоглоомыг бүтээх болсон гол шалтгаан

Та өмнө нь хаа нэгтэйгээс тоглоомыг скейтэр унаж байгаад нас барсан хүүгийнхээ дурсгалд зориулж аав нь бүтээсэн гэсэн цуурхлыг сонсож байсан байх. Тэгвэл тэр худлаа юм байна шүү. Subway Surfers бүтээгдсэн нь хэн нэгний эмзэг дурсамжтай огтхон ч холбоогүй. Харин зүгээр л хөгжилтэй тоглоом бүтээе гэсэн хоёр кампаний хүсэл дор бий болжээ.
Эх сурвалж: The Subway Surfers



3444






