БНСУ-ЫН БУСАН ХОТ ДАХЬ АЗИЙН КИНО СУРГУУЛИЙН “IFBA” КИНО ПРОДЮСЕРЫН ТЭТГЭЛЭГТ
ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Хэзээ: 10:00-10:30
Зочин:
- Элли Хан Сон Хи (Ally Sunhee Han), Бусан хот дахь Азийн кино сургууль (AFiS)-ийн багш
- А.Энхтөгс, найруулагч, продюсер, IFBA хөтөлбөрийн төгсөгч
- Б.Оргилмаа, Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга, IFBA хөтөлбөрийн төгсөгч
БНСУ-ын Бусан хот дахь Азийн кино сургууль нь кино продюсерын чиглэлээр “Олон улсын кино бизнесийн академи” (IFBA) хэмээх хөтөлбөрийг 2017 оноос хойш зохион байгуулсан.
Уг хөтөлбөр нь продюсер болон бизнес гэсэн үндсэн хоёр чиглэлээр кино уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх, бүрэн хэмжээний кино төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт, кино бодлого, маркетинг, түгээлт зэрэг сэдвээр лекц, сургалтуудыг багтаасан 7 сарын хугацаатай сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026.11.11.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
“ИРЖ ЯВАА ЦАГ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
"Улаанбаатар" олон улсын кино наадмын кино өдөрлөг, “Ирж яваа цаг” хэлэлцүүлэгт продюсер, баримтат кино уран бүтээлч, кино сонирхогч та бүхнийг урьж байна.
Сэдэв: Орчин үеийн баримтат киноны хандлага, олон улсын ко-продакшн
Зочин:
- Элли Хан Сон Хи, продюсер, найруулагч, Бусаны Азийн кино урлагийн сургуулийн багш
- Пиллэ Рюнк, “Allfilm” компанийн продюсер
- Томаш Крупа, “Амьд үлдэх тэмцэл” (We Have to Survive, 2026) киноны найруулагч
Чиглүүлэгч: Л.Номин, “Хүрд” (2020) баримтат киноны найруулагч, сэтгүүлч
Хэзээ: 2026 оны 10-р сарын 21, 10:00-12:30 цагт
Хаана: СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн "DEBUT" кино театр
Хаяг: Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалчдын гудамж 3, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургууль (хичээлийн 4-р байр, МҮОНРТ-ийн ард)
Бүртгүүлэх: https://forms.gle/7yHfeBgmmHf3Gaep6


234











