Орчин үеийн кино урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй дэлхийн шилдэг бүтээлээс сорчлон Монголын үзэгчдэд хүргэх, түүнчлэн уран бүтээлчид, кино салбарын хөгжлийг тэтгэх төдийгүй Улаанбаатар хотоо гадаад, дотоодын иргэдэд бүтээлчээр танилцуулах зорилготой 18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 2026 оны 10 дугаар сарын 16–22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэ жилийн наадмын хүрээнд:
- Нээлтийн ёслол, нээлтийн үзвэр,
- олон улсын болон Монгол киноны үзвэр,
- баримтат киноны хөтөлбөр,
- “Үзэхийн хязгаар” тусгай хэсэг, кино уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг,
- “Киноны нүүдэл” олон улсын кино хөгжүүлэлтийн хөтөлбөр
- Хангарди” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдана.
Наадмын Уран сайхны зөвлөлөөс нээлтийн киногоор сонгосон 2026 оны Каннын кино наадмын "Алтан далдуу мод" шагналт, найруулагч Кристиан Мунжиугийн "Фиорд" бүтээлийг Skywing болон Тэнгис кино театрт толилуулна.
Наадмын хүрээнд нийт 18 кино Тэнгис кино театрт үзэгчдийн хүртээл болно.


172











