Зориг сангаас Залуу Манлайлал Хөтөлбөрөөө (YLP) элсэлтээ зарлалаа. Залуу манлайлал хөтөлбөр нь нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй, ажлын гараагаа эхлүүлж буй их дээд сургуулиа төгссөн 25 хүртэлх насны залууст дэлхий дахинд болон Монгол улсад тулгарч буй асуудлуудын талаар цэгцтэй ойлголт өгөх, хөгжин дэвшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготойгоор 2003 оноос хойш хэрэгжиж байна.
Хөтөлбөрт хамрагдсан залуус 8 сарын турш сургалт, уулзалтуудад хамрагдахаас гадна нийгэмд чиглэсэн төслийг санаачлан хэрэгжүүлнэ.
Тавигдах шаардлга
- 25 хүртэлх настай
- Их, дээд сургууль төгссөн байх
- Долоо хоногт 3 хүртэлх цаг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой
- Улаанбаатар хотод оршин суудаг байх
- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
Хөтөлбөрт хамрагдсанаар
- Монгол болон олон улсад тулгарч буй асуудлуудтай цогц танилцана
- Салбар бүрийн туршлагатай манлайлагчдаас суралцаж, танилын хүрээгээ тэлнэ
- Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа, харилцааны ур чадвараа сайжруулна
- Хөтөлбөрөөс сурсан мэдлэг, ур чадварт тулгуурлан 3-4 багт хуваагдаж, нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн залуус 2026 оны 12-р сарын 6-ны 23:59 цагаас өмнө ЭНД дарж, өргөдлийн маягтаа онлайнаар бөглөнө үү.






286











