Хан-Уул дүүрэгт, Туул гол дагуу, Вива сити орчимд баавгай орж ирсэн дуудлага ирүүлжээ. Нийслэлийн байгаль орчны газраас шуурхай бүлгийн таван албан хаагч, хоёр автомашин, ХУД-ийн ОБГазрын зургаан албан хаагч нэг машин, ХУД-ийн цагдаагаас дөрвөн албан хаагч нэг машин нийт 5 машинтайгаар эрэн хайх ажлыг Туул гол дагуу зохион байгуулж ажиллаж байна.
НБОГ, НОБГ, НЦУГ эрэн хайж байна.
2026.10.11-ний 09.00 цагт
Энэ дуудлага мэдээллийн дагуу шалгахад иргэн Б бургасан дунд майханд унтаж байсныг олжээ. Түүнээс мэдүүлэг авахад 13:30 цагийн орчим бургаснаас гарч, ус уусан гэсэн нь баавгай байх магадлалтай гэх камерын бичлэгийн цаг үетэй таарчээ. Баавгай биш иргэн Б дүрс бичлэгт бүдэг бичигдсэн байна гэж дүгнэсэн байна.
Онцгой комиссын даргын шийдвэрээр баавгай байх магадлалтай гэж үзсэн бичлэгийг дахин нягталж, хүн байх магадлалтай бүрсгэр бичлэг байна гэж үзэж, 19:10 цагт 9 хүний бүрэлдэхүүнтэй баавгай орсон гэх бургасанд мөр хайж, самнахад баавгайн мөр олоогүй байна.
13:48 цагт баавгайн тухай мэдээллийг Шуурхай удирдлагын төвөөс ирүүлсний дагуу Дүүргийн ОБХэлтсийн орлогч даргаар ахлуулсан дөрвөн алба хаагч нэг автомашинтай тухайн байрлалд очиж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Нэмэлтээр Дүүргийн засаг дарга, Онцгой байдлын хэлтсээс есөн алба хаагч, хоёр автомашин нэг дронтой, Нийслэлийн аврах ангиас долоон алба хаагч, нэг автомашин, нэг завьтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн долоон алба, хоёр автомашинтай, Цагдаагийн байгууллагаас 31 алба хаагч, долоон автомашинтай, Байгаль орчны яам, нийслэлийн байгаль орчны газраас дөрвөн алба хаагч, хоёр автомашин, нэг дронтой, нийт 55 алба хаагч, 15 автомашинтай ажиллажээ.
Тус дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг 17:17 цагт байгуулсан байна. Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб 01:10 цагт хуралдаж, нөхцөл байдлыг үнэлж, ажиллаж байгаа бүлгүүдийг буулгаж, хөдөлгөөнт ажиглалтын эргүүлийн бүлэг гаргах шийдвэр гаргасан талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн мэдээллээ.


512











