АНУ-д дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж буй сурагч, оюутан, залууст зориулсан АНУ-ын их, дээд сургуулиудын боловсролын өдөрлөг аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
EducationUSA Mongolia-оос зохион байгуулж буй тус өдөрлөгөөр АНУ-ын их, дээд сургуулиудын олон улсын элсэлтийн албаны төлөөлөгчидтэй биечлэн уулзаж, элсэлтийн шаардлага, суралцах хөтөлбөр, тэтгэлэг болон санхүүгийн тусламжийн боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
Мөн оролцогчид өөрийн сонирхож буй мэргэжил, сургуулиа сонгох, өргөдөл гаргах үйл явцтай танилцах, олон улсын оюутнуудад зориулсан боломжуудын талаар мэргэжилтнүүдээс шууд асууж, зөвлөгөө авах боломжтой.
Энэ удаагийн өдөрлөгт Arizona State University, Syracuse University, Drexel University, Temple University, Kent State University, Hawaii Pacific University зэрэг АНУ-ын 16 их сургууль, коллеж болон боловсролын байгууллага оролцох юм.
Өдөрлөгийн мэдээлэл
- Огноо: 2026 оны аравдугаар сарын 23, Баасан гараг
- Үнэ төлбөргүй
- Цаг: 15:00–18:00
- Байршил: Монголын Хүүхдийн ордон
- Бүртгэл: https://forms.gle/yxyhMhkBft52w7So8



418











