Бүгд Найрамдах Беларусь Улсын 2027-2028 оны хичээлийн жилд суралцах монгол иргэдийг элсүүлэн суралцуулах бүртгэл байна.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Беларусь Улсын дээд боловсролын байгууллагад дараах гурван түвшингээр суралцах боломж нээгдэж байна:
Суралцах түвшин: Бакалавр
Квот: 3
Сургалтын хэл: Орос хэл (шаардлагатай бол 1 жилийн бэлтгэл сургалттай)
Суралцах түвшин: Магистр
Квот:3
Сургалтын хэл: Орос хэл (шаардлагатай бол 1 жилийн бэлтгэл сургалттай)
Суралцах түвшин: Мэргэжлийн боловсрол (коллеж)
Квот: 3
Сургалтын хэл: Орос хэл (шаардлагатай бол 1 жилийн бэлтгэл сургалттай)
1. Тэтгэлэгт хамаарах зардал
- Сургалтын төлбөр;
- Сарын тэтгэмж;
- Суралцах хугацаанд боловсролын байгууллагын дотуур байр.
2. Тэтгэлэгт хамаарахгүй зардал
- Замын зардал;
- Хоол хүнс;
- Эрүүл мэндийн даатгал;
- Виза, түр оршин суух бүртгэлийн зардал.
3. Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх;
- Орос хэлний мэдлэгтэй байх (сургалт орос хэлээр явагдана.)
Орос хэлний мэдлэг хангалтгүй иргэдэд 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн Бүгд Найрамдах Беларусь Улсын дээд боловсролын байгууллагад элсэлтийн бэлтгэл сургалт (орос хэл болон мэргэжлийн чиглэлийн хичээлүүд багтсан)-нд Бүгд Найрамдах Беларусь Улсын санхүүжилтээр суралцах боломжийг олгоно.
4. Хүсэлт өгөх журам
Сонгон шалгаруулалт нь хоёр шаттай явагдана:
- 1-р шат: Хүсэлт гаргагчид материалаа Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ.
- 2-р шат: Эцсийн сонгон шалгаруулалт Бүгд Найрамдах Беларусь Улсад явагдана.
5. Бүрдүүлэх баримт бичиг
- Суралцах тухай өргөдөл (тухайн мэргэжлийг сонгосон шалтгаанаа тусгасан);
- Гадаад паспорт болон иргэний үнэмлэхний хуулбар;
- Боловсролын тухай баримт бичгийн хуулбар (одоо суралцаж буй бол бүх хичээлийн оноог харуулсан, боловсролын байгууллагын даргаар баталгаажуулсан гэрчилгээ);
- Орос ба/эсвэл беларусь хэлний мэдлэгийг баталгаажуулсан баримт бичгийн хуулбар (байгаа тохиолдолд);
- Сонгосон мэргэжлээр сурах боломжтойг харуулсан эрүүл мэндийн байдлын эмнэлгийн баримт бичгийн хуулбар, ХДХВ-ийн халдваргүй байдлын гэрчилгээ;
- Суралцаж буй газраас авсан тодорхойлолт (одоо суралцаж буй тохиолдолд);
- Бусад баримт бичиг.
Анхаарах: Бүх бичгийг баримтыг орос хэл рүү орчуулж, нотариатаар баталгаажуулсан байх ёстой.
6. Материал хүлээн авах эцсийн хугацаа
2027 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл материалаа Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ.
7. Дэлгэрэнгүй мэдээлэл ба холбоо барих
- Албан ёсны цахим хуудас: www.studyinby.com (Study in Belarus)
- Элчин сайдын яамнаас ирүүлсэн албан бичгийг энд дарж үзнэ үү.
- Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны утас: +976 7577 0070, Цахим шуудан: mn.consul@mfa.gov.


10171






