
Монголын волейболын холбооны U16-насны УАШТ-2026 тэмцээн 2026 оны 08 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр аваргууд болон тэмцээний шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон клубуудын эрэгтэй, эмэгтэй нийт 84 багийн 1,200 гаруй тамирчин оролцож, авьяас чадвар, ур чадвар, спортын өрсөлдөөнөөрөө өнгө нэмлээ.
ЭРЭГТЭЙ БАГ
Алтан медаль: Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль
Мөнгөн медаль: Сэлэнгэ “Таван хан ноён”
Хүрэл медаль: Дархан ПТК
ЭМЭГТЭЙ БАГ
Алтан медаль: Дархан ПТК
Мөнгөн медаль: Сэлэнгэ
Хүрэл медаль: Хилчин 0243 дугаар анги
ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД
Шилдэг хамгаалагч
- Ш.Тэргэл — Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль
- Б.Маралмаа — Сэлэнгэ “Таван хан ноён”
Шилдэг холбогч
- Э.Гүнчин — Сэлэнгэ
- Ш.Эрхсаран — Дархан-Уул
Шилдэг довтлогч
- Н.Түвшинбаяр — Сэлэнгэ
- Н.Хулан — Сэлэнгэ
Шилдэг диагональ довтлогч
- Э.Санжасрай — Сэлэнгэ
- Б.Болорномин — Дархан
Шилдэг хаагч
- А.Ариунмөнх — Дархан ПТК
- Б.Маралмаа — Сэлэнгэ
Шилдэг давуулагч
- Ц.Амархүү — Дархан ПТК
- Б.Баялагмаа — Хилчин 0243 дугаар анги
Шилдэг тэгш тоглогч
- Б.Сайнбаяр — Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль
- П.Элбэгжаргал — Дархан
Шилдэг дасгалжуулагч
- Г.Ганбаяр — Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль
- Ө.Баярсайхан — Дархан
Шилдэг шүүгч
- Т.Талгат
























