
ЕБ-ын сургуулийн сурагчдын дунд хөрсний бохирдлыг бууруулах судалгаанд суурилсан жижиг төслийн уралдаан зарлажээ.
Уралдаанд:
- 10–12 дугаар ангийн сурагчид
- 2–5 гишүүнтэй баг
- 1 чиглүүлэгч багшийн удирдлага дор оролцоно
Сэдэв:
- Хөрсний бохирдлын бодит асуудлыг судална.
- Шийдэл бүхий жижиг төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
- Судалгааны үр дүнгээ дараах хэлбэрүүдийн аль нэгээр олон нийтэд хүргэнэ.
Төслийнхөө хүрээнд:
- Баримтат цуврал зураг
- Богино хэмжээний видео
- Подкаст бэлтгэн нийтлэх.
Эхний шатанд шалгарсан 9 баг тус бүр 500,000 төгрөгийн санхүүжилт авч төслөө бодитоор хэрэгжүүлэх боломжтой.
Төслийн санал хүлээн авах хугацаа
2026.08.05–2026.08.15
Уралдааны удирдамжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Уралдаанд бүртгүүлэх, бүтээл илгээх холбоос: https://forms.gle/xK3vbQ3ettj9trVd9










