
2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт Англи болон Францын шигшээ багийн хооронд болов.
Тус тоглолтод хоёр багаас нийт 10 гоол /Англи 6:4 Франц/ орсон бөгөөд хүрэл медалийн эздээр Англи шигшээ "гурван арслангууд" тодорсон.
Энэ тоглолтод Францын ахлагч Килиан Мбаппе хоёр гоол оруулсан.
Ингэснээр тэрбээр энэ ДАШТ-ий 10 дахь, нийт оролцсон ДАШТ-ий 22 дох гоолоо оруулснаар бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэлсэн.
Тус жагсаалтын хоёрдугаарт Лионель Месси 21 гоолтойгоор бичигдэж буй.









