The MongolZ баг аравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотын M Bank Arena-д болсон Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын Зүүн Азийн аварга шалгаруулах (MCT EA) тэмцээнд түрүүллээ.
Ингэснээр тэд ирэх оны нэгдүгээр сард Туркийн Истанбул хотод болох M8 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн шатанд орох шууд эрхээ авав.
The MongolZ эхлээд доод хүснэгтийн шигшээд Хятадын Guangzhou Gaming багийг 3:0-ээр хожиж, улмаар их шигшээ тоглолтод DianFengYaoGuai (DFYG) багийг 5:3-аар буулган авч аваргын цом өргөжээ.
Тэмцээний зохион байгуулагч MOONTON Games болон Монголын цахим спортын байгууллага (ESN) хамтран шинэ “Immortality Armour” (Үхэшгүй хуяг) механикийг анх удаа нэвтрүүлсэн байна.
Давхар хасагдах журмын турш нэг ч хожигдолгүй явсан DFYG баг “Immortality Armour” давуу эрхийг хүртсэнээр аварга болоход дөрөвхөн ялалт шаардлагатай байжээ.
Харин The MongolZ баг дөрөв дэх ялалтаа байгуулснаар тэдний давуу эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх тав дахь тоглолтод хожсоноор Монголын баг аваргын цомыг хүртсэн байна.
The MongolZ баг M8 тэмцээний үндсэн шатанд дэлхийн шилдэг 16 багтай өрсөлдөнө. Харин DFYG болон Guangzhou Gaming багууд Wild Card шатанд оролцож, үндсэн шатны үлдсэн гурван эрхийн төлөө өрсөлдөх аж.
Улаанбаатарт болсон энэ тэмцээн нь M Series буюу MLBB-ийн дэлхийн аваргын системтэй шууд холбогдсон Зүүн Азийн бүсийн анхны тэмцээн болжээ.



201











