Монгол Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр FIBA Asia Cup 2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатны хэсгийн тав дахь тоглолтоо Хятадын Хонконгийн шигшээ багийн эсрэг хийнэ.
FIBA Asia Cup 2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд нийт 12 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд F хэсгийн тоглолтуудыг Монгол Улс хүлээн авч, Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хоёрдугаар шатанд багууд тойргийн журмаар тоглох бөгөөд хэсэг тус бүрээс эхний дөрвөн байр эзэлсэн багууд 2029 оны Азийн цомын сонгон шалгаруулалтын шатанд шалгарах юм. Тэд 2025 оны Азийн цомын тэмцээнд оролцсон 16 багтай нэгдэн дараагийн шатанд өрсөлдөнө.
Монгол Улс тэмцээнийг зохион байгуулагч орны хувиар F хэсгийн бүх тоглолтыг эх орондоо хүлээн авч байгаа бөгөөд хэсэгт Монгол, Хонконг, Индонез, Малайз, Тайланд, Фижи улсын шигшээ багууд багтаж байна.

Эх сурвалж: МСБХ



2035











