
Соёлын өв гэдэг нь өнгөрсөн үеийнхний бүтээж, цаг хугацааны шалгуурыг даван бидэнд өвлүүлсэн биет болон биет бус үнэт зүйлсийн цогц юм.
Соёлын өв олбол хийх дараалсан үйлдлүүд:
- Хөндөхгүй байх: Олдсон эд зүйлийг (зоос, шавар ваар, зэвсэг, яс гэх мэт) байрнаас нь хөдөлгөхгүй, цэвэрлэхгүй байх.
- Газрыг хамгаалах: Олдворын эргэн тойрныг тэмдэглэж, хүн, мал ойртуулахгүй байх.
- Мэдээлэх: Олсон өвийг байрнаас нь хөдөлгөлгүйгээр, шууд харьяа сум, дүүргийн Засаг дарга, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх.
- Хууль ёсны дагуу шилжүүлэх: Олдворыг улсын өмчлөлд шилжүүлэх бөгөөд эзэн нь тодорхойгүй эртний эдлэл олсон бол 10% хүртэлх урамшуулал авах эрхтэй.
Анхаарах зүйлс:
- Соёлын өвийг хувиараа хадгалах, зарах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
- Олдворын үнэ цэнийг зөвхөн мэргэжлийн археологич, судлаачид тогтооно.
- Дур мэдэн малтлага хийх, хэлбэрийг өөрчлөхийг хориглодог.
Эх сурвалж: Архангай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар








