
Монголын Хүүхдийн Ордноос гар зургийн уралдааныг зарлалаа. Уралдаанд ирсэн бүтээлүүдээр "Эх үрсийн баяр"-ын өдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдөр үзэсгэлэн гарган олон нийтэд сурталчилна.
Сэдэв: “МИНИЙ УЛААНБААТАР”, “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ”
Хамрах хүрээ:
ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд
- Цэцэрлэгийн нас 4-6 нас
- Сургуулийн бага нас 1-4 дүгээр анги
- Сургуулийн дунд нас 5-8 дугаар анг
- Сургуулийн ахлах нас 9-12 дугаар анги
Шагнал урамшуулал:
Насны ангилал тус бүрд
- I байр Эрдэм алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- II байр Эрдэм мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- III байр Эрдэм хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- Тусгай байр-5, өргөмжлөл, дурсгалын зүйл
Бүтээлийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Монголын Хүүхдийн Ордны зургийн дугуйланд” гэж хаяглан сургалтын албаны 105 тоотод ирүүлнэ.
Бүтээлийн Хэмжээ: 40x60
Жич: Өгөгдсөн хэмжээнээс зөрсөн бүтээлийг хүлээн авахгүйг анхаарна уу.








