
Ядарсан биеийг амраадаг шиг сэтгэл оюунаа ч бас зөөлөн тэврэх хэрэгтэй байдаг. Энгийн хэрнээ гүн тайвшрал өгдөг доорх дадлуудыг хуваалцъя.
1. Гурван удаа гүн амьсгалах
- Нүдээ аниад, хамраараа удаан амьсгаа авч, амаараа зөөлөн гаргана.
- 3–5 удаа л ингэж амьсгал авахад л тархи тайвшраад ирдэг.
- Яарсан, бухимдсан үед оюуны тайвшрал болдог.
2. Гэрэлгүй, чимээгүй орчинд таван минут зүгээр л суух
- Юу ч хийхгүй, юу ч бодохгүй гэж хичээхгүй
- Толгойд элдэв бодол орж ирвэл: “За, бодол орж ирлээ, удахгүй сарнина биз дээ” гээд сэтгэл дотроо инээгээд өнгөрүүлээрэй.
- Энэ бол бясалгалын энгийн хэлбэр юм.

3. "Яг одоо би ингэж мэдэрч байна..." гэдэг өдрийн тэмдэглэл
Өөрийгөө шүүмжлэхгүйгээр "Өнөөдөр ядраад байна. Ямар ч урам алга. Гэхдээ би энэ тухай бичиж чадаж байна гэдэг нь өөрөө урагшилж байна гэсэн үг." гэх мэтээр сэтгэлдээ орсон юуг ч хамаагүй бичээрэй. Бичих нь сэтгэлээ “асгаж” гаргах арга юм.
4. Утас үзэхгүй, чимээгүй, ганцаараа аяга цай уух
- Зүгээр л цайныхаа уураар үнэрийг нь мэдэр.
- Энэ бол амьдралын жижиг тайвшрал гэсэн үг.
5. Ямар ч утасгүйгээр өглөө эсвэл орой 5–10 минут алхах
- Байгаль, салхи, нар, үүл... эдгээрийг мэдэр.
- Ингэхэд тархины ачаалал багасаж, "яг одоо" гэсэн агшинд төвлөрдөг.
6. Намуухан хөгжим сонсоод зүгээр л хэвтэх
Төгөлдөр хуурын эсвэл борооны чимээ гэх мэт байгалийн чимээ сонсоод хэвт. Ямар ч зорилгогүйгээр тайвшрахыг өөртөө зөвшөөрөөрэй.
Хамгийн чухал нь энэ бүхнийг “заавал хийх ёстой” гэж биш, хайртай хүндээ "чи жаахан амар даа" гэж хэлж байгаа мэт сэтгэлээр хийх юм шүү.








