
Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр (Бямба) Япон дууны тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Тэмцээнд оролцогчдын бүртгэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл хүлээн авах юм байна.
Тэмцээнд оролцогч нь дараах болзлыг хангасан байна.
- 2026.01.31-ний өдрийн байдлаар 10-р ангиас дээш 30 хүртэлх насны Монгол Улсын иргэн
- Өмнө нь Японд зорчиж байгаагүй
- Мэргэжлийн дуучид бус зөвхөн сонирхогчид
- Баг болон хосын төрлөөр бус зөвхөн ганцаарчилсан төрлөөр оролцох
- Бүртгүүлсэн дууны сонголт, оролцогчийг өөрчлөх боломжгүй
- Хөгжимгүй эсвэл амьд хөгжим, панограмм бэлтгэж дуулж болно
Тэмцээний шагнал, урамшуулал
Тэмцээнд шалгарсан дараах гурван байрны оролцогчид “JENESYS” хөтөлбөрт хамрагдан Япон орноор аялах эрхийг гардаж авна.
- Тэргүүн байр -1 хүн
- Дэд байр -1 хүн
- Гутгаар байр -1 хүн
Тэмцээний удирдамж, оролцогчийн мэдүүлгийн хуудсыг ЭНД дарж авна уу.








