
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Intel Extreme Masters Chengdu 2025" тэмцээн БНХАУ-ын Чэнду хотноо үргэлжилж байна.
"The MongolZ" баг хэсгээсээ гарахын төлөө өчигдөр ОХУ-ын Team Spirit багийн эсрэг тоглож 2-1-р хожсон байна.
Энэхүү тоглолт нь "IEM Chengdu 2025" тэмцээний А хэсгийн шийдвэрлэх тоглолт бөгөөд хожил байгуулсан баг нь шигшээ шатанд шалгарах байсан.
Ийнхүү IEM Chengdu 2025 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа.








