
“Hack the Future: Шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоог нэмэгдүүлэх нь” хакатоныг зарлажээ.
Тус хакатоныг Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Voices for change – Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле Академи, Faro Foundation ТББ болон Монголын Залуучуудын Эвсэл ТББ хамтран зохион байгуулж байна.
Зорилго: Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх цахим нөлөөллийн аян – дижитал оролцооны шийдлүүдийг тодорхойлох.
Бүртгэл: 2025 оны 10-р сарын 24-ны өдрөөс 2025 оны 10-р сарын 31-ний хооронд явагдана.
Хугацаа: 2025 оны 11 сарын 6-аас 2025 оны 11-р сарын 8-ны хооронд 36 цаг тасралтгүй үргэлжилнэ. ⚡
Нэмэлт мэдээлэл:
- 2025 оны 10-р сарын 17-19-ны хугацаанд зохион байгуулагдсан “Youth Voices For Change - Engage & Learn” интерактив сургалтад бүрэн хамрагдсан бол давуу тал болно.
- Хакатоны цахим бүртгэлд “Шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоог нэмэгдүүлэх”-д хэрхэн хувь нэмрээ оруулахыг хүсэж буйгаа дэлгэрэнгүй бичсэн байх.
- Хакатоны үеэр цагаа бүрэн зориулахаа илэрхийлсэн байх.
- Багийн бүрэлдэхүүний дэлгэрэнгүй танилцуулгаа хавсаргах.
Шагналын сан: 30,000,000₮
Цахим бүртгэлийн холбоос: https://forms.gle/zVAxKEzc7nef3xnf7








