
Хэвлэлийн хүрээлэнгээс “Сэтгүүлчийн ёс зүй: өнөөдөр” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа.
Шаардлага:
- Дээрх сэдвийн хүрээнд бичих;
- Тодорхой баримтад тулгуурлан асуудал дэвшүүлж, дүгнэсэн байх;
- Эсээ бичлэгийн хэв маяг, бүтэц, хэл найруулгын шаардлагад нийцсэн, шинэлэг, бүтээлч байх;
- 1000-1500 үгтэй байх;
- Бусдын оюуны бүтээлийг хуулбарлаагүй байх;
- Эшлэлийг “Chicago 17” форматаар хийх (Загварыг хавсралт 3-аас үзнэ үү. https://mcari.mnuac.edu.mn/main/2780975?content=5024997)
Хүлээн авах хугацаа:
Эсээг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим шуудангаар хүлээн авна. Цахим шуудангийн хаяг: msuac.sbma@gmail.com
Шалгаруулах хугацаа:
2025 оны 12 дугаар сард шалгаруулалтын дүнг танилцуулна. Шалгарсан эсээг зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудсаар нийтийн хүртээл болгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Шагналын сан:
- I байр - 1, Өргөмжлөл, 1,500,000 төгрөг
- II байр – 1, Өргөмжлөл, 1,200,000 төгрөг
- III байр -1, Өргөмжлөл, 800,000 төгрөг








