
НҮБ-ын Нийгэмлэг (UNA Mongolia) нь НҮБ-ын үйл ажиллагааг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд хувь нэмрээ оруулах зорилготой дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын Монгол дахь салбар юм.
НҮБ-ын 80 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Нийгэмлэг нь цэвэр агаарт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх аялалд та бүхнийг урьж байна!
Бүх оролцогчдод сертификат олгоно.
Алхалтын зорилго:
- Тогтвортой хөгжил, НҮБ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх
- Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих
Аяллын товч мэдээлэл:
- Огноо: 2025 оны 10-р сарын 19 (Ням гараг)
- Цуглах цаг: 09:00
- Уулзах цэг: Богдхан уулын тоглоомын талбай.(Бүртгүүлсний дараа нарийвчилсан байршлын Google Maps линк илгээнэ)
Санамж:
- Тухайн өдрийн цаг агаарт тохирсон, биед эвтэйхэн хувцас, гуталтай ирэх.
- Уух ус, хөнгөн зууш, жижиг үүргэвч авчрах.
БҮРТГЭЛ: Оролцогчийн тооноос хамаарч хөтөлбөр өөрчлөгдөх магадлалтай тул 10-р сарын 15-ны 23:59 цаг хүртэл бүртгэл хүлээн авна.
ЖИЧ: Алхалтад оролцох үнэ төлбөргүй.
Тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа алхъя!
Алхалтын талаар асууж тодруулах зүйл байвал info@unamongolia.com эсвэл UNAssociationMGL Facebook page-р холбогдоно уу.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/FrYfKj4EK8cfN5Su9
UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага








