
Гончигсумлаа сангаас жил бүр зохион байгуулдаг 15-19 настай ирээдүйд уран бүтээлч болох хүсэл эрмэлзэлтэй, урлаг, уран зурагт хайртай хүүхдүүдийн дунд зохиогддог “ТӨСӨӨЛ” 2025 гар зургийн уралдаан эхэллээ.
Төсөөл зургийн уралдаанд ирсэн бүх хүүхдүүдийн бүтээлээр NORPE ART GALLERY-д дөрвөн өдрийн турш үзэсгэлэн дэлгэгдэнэ.
Сэдэв: Төсөөл
Насны ангилал: 15-19 нас
Бүтээлийн тайлбар:
- Үгийн тоо /эх хэл дээр бичих/
- Энэ бүтээлийг зурах болсон шалтгаан
- Чиний бүтээлийн онцлог шинж болон бүтээлдээ илэрхийлэхийг хүссэн төсөөлөл чинь юу вэ?
Зургийн хэмжээ, шаардлага:
- А3 ватум цаас /29.7*4.2 см/
- Харандаа, гуаш, акрилик, усан будаг аль ч төрлийг ашиглаж болн
- Аккунток хийхгүй байх
- Жааз хийхгүй байх /өөр өнгийн цаас болон бусад зүйлсээрээ жааз хийхгүй/
Санамж: Хуулбар зураг хүлээн авахгүй. Бүтээлд ямар нэгэн зургаас санаа авсан эсвэл шууд хуулбарласан тохиолдолд бүтээлийг шалгаруулалтад оролцуулахгүй хасахыг анхаархна уу.
Уралдааны шагнал:
Шилдэг 5 бүтээл
- Өргөмжлөл
- Их сургуульд элсэн суралцах тэтгэлэг бүхий 1.000.000 төгрөг
Шилдэг 7 бүтээл
- Өргөмжлөл
- 300.000 төгрөг
Бүтээл хүлээн авах:
Хугацаа
- 2025.10.10-10.31-ний өдрийг дуустал
Хаяг
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Удирдлагын академийн замын эсрэг талын Академи-1 хотхон, 34а байрны В1 давхар, Гончигсумлаа сан
Эх сурвалж: Гончигсумлаа сан








