
"НҮБХХ-ийн Оюутан Төлөөлөгч" хөтөлбөрийн зүгээс “Өөрчлөлтийн төлөөх залуусын дуу хоолой” илтгэлийн тэмцээн зохион байгуулах гэж байна.
Илтгэлийн сэдэв: Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд залуусын оролцоо
- Ядуурлыг устгах
- Жендэрийн тэгш байдлыг хангах
- Эрчим хүчний хүртээмж, үр ашиг
- Эдийн засгийн өсөлт, зохистой хөдөлмөр
- Тэгш бус байдлыг бууруулах
- Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах
Илтгэлээ ирүүлэх заавар:
- 16–24 настай байх
- Видео 3 минутаас хэтрэхгүй байх
- Монгол хэл дээр
- YouTube-д “unlisted” байдлаар байршуулж, Google Forms-оор илгээх
Сүүлчийн хугацаа: 2025 оны 8-р сарын 15









