
BTS-ийн V, Пак Бо Гом, Сюзи нар Парис дахь CELINE шоу дээр хамтдаа хөөрхөн зургууд авахуулжээ.
Тансаг зэрэглэлийн CELINE брэндийн 2026 оны хавар/зуны шоу 7-р сарын 6-нд Парис хотноо болж өнгөрсөн бөгөөд элч төлөөлөгчид болох V, Пак Бо Гом, Сюзи нар энэ арга хэмжээнд оролцсон юм.
7-р сарын 7-нд эдгээр гурван алдартан өөрсдийн Instagram хуудсуудаар дамжуулан шоуны үеэр хамтдаа болон Хятадын алдартнууд болох Лю Ши Ши, Ли Гэн Ши нартай авхуулсан хэд хэдэн зургийг нийтэлжээ.























