
"Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан Монголын Хүүхдийн ордноос гар зургийн уралдаан зарлалаа.
СЭДЭВ:
- "Миний Улаанбаатар", "Хүүхдийн ертөнц"
- Бүтээлийн хэмжээ 40х60
Жич: Өгөгдсөн хэмжээнээс зөрсөн бүтээлийг хүлээн авахгүйг анхаарна уу
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
Бүтээлийг 4 насны ангиллаар мэргэжлийн комисс шалгаруулах ба насны ангилал тус бүрд эхний 3 байр эзэлсэн хүүхдэд МХО-ны "Эрдэм" алт, мөнгө, хүрэл медаль олгож, тусгай байрт 4 насны ангилалд 20 хүүхэд шалгаруулна.
- 1-р байр "Эрдэм" алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2-р байр "Эрдэм" мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 3-р байр "Эрдэм" хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- Тусгай байр өргөмжлөл болон дурсгалын зүйл
Бүтээлүүдээр 2025 оны 6 дугаар сарын 1 буюу "Эх үрсийн баяр"-ын өдөр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурталчилна.
ХУГАЦАА:
Бүтээлийг 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл "Монголын Хүүхдийн ордны зургийн дугуйланд" гэж хаяглан сургалтын албаны 105 тоотод ирүүлнэ.
НАСНЫ АНГИЛАЛ:
- Цэцэрлэгийн нас 4-6 нас
- Сургуулийн бага нас 1-4 дүгээр анги
- Сургуулийн дунд нас 5-8 дугаар анги
- Сургуулийн ахлах нас 9-12 дугаар анги
БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ ХАЯГ:
Монголын хүүхдийн ордны сургалтын албаны 105 тоот өрөө
Шуудангийн хаяг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо П.Гэндэнгиийн гудамж 14241 Монголын Хүүхдийн ордон
Холбоо барих утас: 11-318275, 99098237, 96618848
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.








