
Хаврын төгсөлтийг угтан ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгт дотоодын тэргүүлэх ажил олгогч байгууллагууд оролцож, богино болон урт хугацааны дадлага, нээлттэй ажлын байруудынхаа талаарх мэдээллийг танилцуулах болно.
Хаана: МУИС-ийн Номын сангийн 2,3 давхарт
Хэзээ: 2025 оны 04 сарын 2, 3-нд
Цаг: 13:00-17:00
Яагаад заавал оролцох ёстой вэ?
- Карьерийн зөвлөгөө, зөвлөмж авах
- Шилдэг ажил олгогчидтой нүүр тулан уулзах
- Ажлын байр, дадлагын мэдээлэл авах
- Өөрийн ур чадвараа хөгжүүлэх
Өдөрлөгт бүх оюутан нээлттэй оролцох боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: NUM Career пэйж болон 99749903 дугаарын утсаар аваарай.








