МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын Бүх Оддын Тоглолтын эхний өдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
Бүх Оддын тоглолтын хүрээнд:
- 3 онооны шидэлт
- Цагираган дээрээс довтлох тэмцээн
- Холимог оддын тоглолт
- Залуучуудын тоглолт
- Эмэгтэй бүх оддын тоглолт
- Эрэгтэй бүх оддын тоглолт мөн домгуудын тулаан зэрэг сонирхолтой тэмцээнүүд зохион байгуулагдана.
Эдгээр тэмцээнд оролцож буй бүх одод “Team Tsogtoo & Ariuka” болон “Team Nandia & Azaa” гэсэн хоёр багт хуваагдан өрсөлдөх юм.

Тэмцээн бүрийн ялагч баг оноо цуглуулж, нийт онооны нийлбэрээр тэргүүлсэн баг 30 сая төгрөгийн шагналыг “MBA Cares төслөөр” дамжуулан сагсан бөмбөгийн хөгжилд хандивлах болно.








