“After school Education week” эвент Happy Park дээр хоёрдох өдрөө амжилттай зохион байгуулагдлаа.
Өнөөдрийн үйл ажиллагаа нь 13:00 цагт эхэлж 18:00 цаг хүртэл үргэлжиллээ.
Өдөрлөгт
- таеквондо клубын үзүүлбэр,
- үндэсний цахим элч,
- технологи ашиглан бүтээмжтэй суралцах нь,
- жюү жицү, кикбокс туршиж үзье зэрэг үйл ажиллагаа зохиогдов.
Мөн After school, Google for Education, Science café, Mega Rubik, iCode Academy, Olymp Taekwondo Club, Garuda BJJ&BBA, Монгол аутизмын Холбоо зэрэг байгууллагууд хамтран бараа бүтээгдэхүүн танилцуулах ажлыг хийж байна.
Түүнчлэн үнэгүй үзэх боломжтой “Art of GANA” зургийн үзэсгэлэн дэлгэгджээ.
А.Саранчимэг







































