BLACKPINK хамтлагийн Лиза соло уран бүтээлээрээ эргэн ирэлт хийх болсноо мэдэгдлээ. Өчигдөр буюу зургаадугаар сарын 6-нд Лиза сошиал хуудсандаа тизер зургаа цацсан юм.

Тэрээр 2021 онд "Lalisa" нэртэй бие даасан цомгоо гаргаж байсан бөгөөд энэ удаа түүний соло цомог LLOUD нэртэй байна гэсэн таамаглалтай байгаа юм.








